2012/02/13

Эйнштейн бодлого

Эйнштейн энэ бодлогыг өнгөрсөн зуунд зохиосон бөгөөд тухайн үедээ Дэлхийн хүн амын 98% энэ бодлогыг бодож чадахгүй гэсэн байна. Та ертөнцийн хамгийн ухаантай 2% хүмүүст багтах уу? Энд ямар ч заль мэх байхгүй, зөвхөн цэвэр логик хэрэгтэй.

1. 5 өөр өнгийн байшин байна.
2. Байшин болгонд 5 өөр үндэстэн амьдардаг
3. Хүн болгон тодорхой нэг төрлийн уух юм уудаг, тодорхой нэг маркийн тамхи татдаг ба тодорхой нэг амьтан тэжээдэг.
4. Энэ 5-ийн хэн ч нэгэнтэй адилхан уух юм уудаггүй, адилхан төрлийн тамхи татдаггүй, адилхан амьтан тэжээдэггүй

Асуулт: Загас хэн тэжээдэг вэ?

Шифинүүд:
Англи улаан байшинд амьдардаг
Швед нохой тэжээдэг
Дани цай уудаг
Ногоон байшин цагаан байшингийн зүүн талд байдаг (Эдгээр байшингууд зэрэгцээд байрладаг гэж бодоорой, тэгэхгүй бол 2 хариу гарах аюултай)
Ногоон байшингийн оршин суугч кофе уудаг
Pall Mall татдаг хүн шувуу тэжээдэг
Голын байшингийн оршин суугч сүү уудаг
Шар байшингийн оршин суугч Dunhill татдаг
Норвег эхний байшинд амьдардаг
Marlboro татдаг хүн муур тэжээдэг хүний хажууд амьдардаг
Морь тэжээдэг хүн Dunhill татдаг хүний хажууд амьдардаг
Winfield татдаг хүн пиво уудаг
Норвег цэнхэр байшингийн хажуугийн байшинд амьдардаг
Гермэн Rothmans татдаг
Marlboro татдаг хүн ус уудаг хүнтэй хөрш амьдардаг

Энэ бүх зүйл энэ бодлогыг бодоход туслах болно...

Амжилт хүсэе!!!